Хөөндий шувууны тухай
#Хөөндий буюу Turdus гэх бор шувуу нь Монголд 13 зүйл нь ажиглагдаад буй. 17 см урттай, хад асга, мод бараадан амьдарч шавьжаар хооллох энэ хөөрхөн амьтан уг нь нүүдлийн шувуу. Гэвч тэр манай орны хүйтнийг эс анзааран Монголд өвөлжчихдөг гайхалтай амьтан. Өвөл даардаггүй өлчир чийрэг эл жигүүртний нэрээр овоглосон ХӨӨНДИЙ Монгол брэнд ч өөрийн гэсэн онцлогтой.
Нүүдэлчин Монголчуудын нүнжигтэй хэрэглээг уламжлан, орчин цагийн технологи, хэв загвартай нийцүүлэн Хөөндий брэндийн адууны ширэн өвлийн гутлаа зохион бүтээсэн. Мөн манай үйлдвэр нь 4 улирлын үхрийн болон адууны ширэн эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гутал, цүнх үйлдвэрлэн хэрэглэгч та бүхэндээ хүргэхийг зорьдог үндэсний үйлдвэрлэгч билээ.
Эх орныхоо түүхий эдийг боловсруулан эрүүл ахуй болоод хэрэглээний, загвар дизайны сонголтыг боломжийн үнээр хүргэх чин зорилготой. Нэг ч гэсэн Монгол хүн өөрийн оронд үйлдвэрлэсэн цүнх, гутлыг өмсөж хэрэглэвэл энэ маань улс орныхоо хөгжилд цаашлаад ирээдүйн маш том хөрөнгө оруулалт болно.
Үндэсний үйлдвэрлээ дэмжиж байгаа та бүхэндээ маш их баярлалаа.